Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг гарын үсэг зуруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг гарын үсэг зуруулна

Монголын Эмнести интернэшнл байгууллага нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төв байранд өнөөдөр 14.00-15.30 цагийн хооронд Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг захидал, уриалгад иргэдээс гарын үсэг зуруулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага нь НҮБ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын агентлаг байгуулах үйл ажиллагааг дэмжин, ойрын хугацаанд энэхүү агентлагийн байгуулахыг НҮБ-ын Ерөнхий анссамблейн даргад хандан уриалаад байгаа аж. Мөн Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсны 15 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан дээрх уриалгыг дэмжин,дэлхий даяар Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг захидал, уриалгад нийт гишүүн дэмжигчдээрээ гарын үсэг зуруулах аян өрнүүлж эхэлсэн юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж