Өмнөх УИХ-ын бүрэн эрх дуусахын өмнөхөн нийслэлийн Хан-Уул дүүрэг, Нийслэлийн шүүхээс тухайн үеийн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржид УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ц.Нямдорж гишүүн бусдын нэр төрд халдсан нь үнэн гэсэн шийдвэр гаргаж, экс сайд заргаа алдсан ч амархан дуусгах хүсэлгүй байгаа бололтой. Тэрбээр өмнөх шүүхийн шийдвэрүүдийг эсэргүүцэн, Хяналтын шатны шүүхэд хандаад байгаа ажээ. Хяналтын шатны шүүх хурал ирэх аравдугаар сарын эхээр товлогдсон байна.
Д.ОЮУН