“TВ5” телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагч өнөөдөр тодрох юм байна. Өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн “Ододтой бүжиглэе 2” шоунд урлаг, спортын одод мэргэжлээ солин оролцож, бүжгийн талбарт ширүүхэн өрсөлдөх болсон юм. Ялагч тодруулах ёслол “I Loft Function House”-д 19.00 цагт болно.
Энэ удаагийн бүжгийн тулаанд буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул, дуучин Т.Нара, Ж.Солонго, “Synс” хамтлагийн дуучин Амараа, “Outlaw”-ын Чинзориг, “Extacy” хамтлагийн Э.Хонгорзул, “Доз энтертайнмэнт”-ын жүжигчин А.Мөнгөнзул, “Мөрөөдлийн театр”-ын Батууш нар бүжгийн спортын арван төрлөөр өрсөлдсөн байгаа. Харин тэднээс хэн нь шилдгийн шилдэг байсныг өнөөдөр дэргэдээс нь мэдрэх боломжийг шоу багийнхан олгож байна.
Г.ДАША