Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 3.8 хувь буюу 246.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 37.0 хувь буюу 1804.3 тэрбум төгрөгөөр өсч, 6675.4 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 93.8 хувийг хэвийн зээл, 1.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.7 хувийг чанаргүй зээл тус тус эзлэв. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.0 нэгж хувиар буурсан байна. Монголбанкны мэдээлснээр банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх сарынхаас өөрчлөгдөөгүй, харин өнгөрсөн оны мөн үеэс 1.0 нэгж хувиар өсч, жилийн 18.3 хувь болсон бол гадаад валютынх өмнөх сараас 1.1 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өсч жилийн 14.1 хувь болжээ.
У.БОЛОР