Америкийн нэрт жүжигчин Керри Фишер олон жилийн өмнөөс хар тамхи хэрэглэж байсан тухай мэдээлэл Английн нэгэн сэтгүүлд нийтлэгджээ. Тус сэтгүүл Керриг “Олон жилийн өмнө “Return of the Jedi” кинонд тоглож байхдаа хамтран тоглогч Харрисоны мөрөн дээр гараа тавьсан зурган дээр түүний гарын хоёр хурууны хумс нь хөхөрч харласан байгаа нь түүнийг кокайнь хэрэглэдэг байсныг харуулж байна” хэмээн бичжээ. Өдгөө 55 настай Керри дээрх мэдээллийн талаар ABC-д ярилцлага өгөхдөө “Ор үндэсгүй мэдээлэл” хэмээж байсан ч саяхан Опрагийн шоунд оролцох үеэрээ маш бага хэмжээтэй кокайнь уг кинонд тоглож байхдаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр хар тамхи хэрэглэсэн үйлдлээ “Сэтгэл санаа нь тавгүй байсан учраас өөрийгөө тайвшруулах зорилгоор хэрэглэсэн” хэмээн ярьсан байна.
Керри Фишер “баригджээ”
Э.АНХТУЯА