
“Зуны үдэш амрагийн болзоонд” саатахдаа “Хайртай байсныг чинь мэдсэнгүй”. “Дурлалд би яараагүй ч” “Чамайг санахдаа” “Дурлаж бичсэн захидал” минь “Сүүлчийн удаа” биш гэдэгт итгэн, “Цас хаялсан үдэш”-ээр “Дурласан сэтгэл”-ээ нээнэ. Тэдний хит дуунууд үргэлжилсээр… “Номин талст”-ын 15 жилийн дурсамжаар аялан, тэдний шинэ уран бүтээлийн анхны үзэгчид болохыг хүсвэл өнөөдөр, маргааш хоёр өдөр эгшиглэх “Номин талст 15 жил” тоглолтод саатаарай.
Г.ДАША