Хэрэв 2010 оны намар Зүүн Германы нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь барууны төвшингийн 73 хувьтай тэнцэж байсан бол 2011 онд үзүүлэлт нь хоёр зэрэглэлээр буурсан байв. Зүүний хөдөлмөрийн бүтээмж нь барууныхаас 80 хувьтай байна. Тэнд том концернууд байхгүй байгаа нь үүний гол шалтгаан байж магадгүй.
Зүүн ба барууны гэр бүлийн орлого 20 хувийн зөрүүтэй байна. Худалдан авах чадвараар Тюринги, Саксони, Мекленбург-Өмнөд Померани ба Саксони-Анхальт зэрэг холбооны газар нутаг улс орны төвшнөөс 16 хувиар доогуур байна.
Үүний зэрэгцээ, Зүүн Германий хүн ам сүүлийн жилүүдэд эрс буурч өсөлт нь зогсчээ. 2008-2030 онуудад төрөлт нь холбооны хуучин газар нутагт 10 хувиар, шинэ газар нутагт бараг гуравны нэгээр буурах хандлагатай байна. Тэр үеэр Зүүн Германы хүн амын гуравны нэг нь 65 наснаас дээш болсон байх ажээ. Гэхдээ Зүүн Германд тэтгэвэрийн хэмжээ нь барууныхаас бага.