Израиль “улаан зураас” тогтоохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Израиль “улаан зураас” тогтоохыг шаардлаа

Ираны цөмийн хөтөлбөрийн сөргөлдөөнд “улаан зураас” тогтоохыг дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху уриалав. “Зургаан” зуулчлагч орнууд Иран үзүүлэх улс төрийн шахалтаа нэмэгдүүлэх зорилготой байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр Израилийн ерөнхий сайд үг хэлэхдээ хэзээ нэгэн эгшинд Израиль Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөөр шийдэж магадгүйг Нетаньяху хэлсэн тухай баасан гаригт AFP агентлаг мэдээлж байна.

Израилийнерөнхий сайд уран баяжуулалтын янз бүрийн төвшинг билэгдэл болгон харуулсан бөмбөгний загварыг үзүүлээд дараа нь улаан маркер аваад зургийн цэнэгийн ойролцоо бүдүүн шугам татаад тэнд Ираныг зогсоох ёстойг хэлэв. Түүнийг эс хийвээс “дэлхийн энх тайванэ аюулд орно” гэж анхаарууллаа.

Тегераны Засгийн газар дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн цөмийн хөтөлбөрийг энхийн зорулалтай гэж хэлдэг ч холокостыг үгүйсгэсэн, Израилийн оршин тогтнох эрхийг байн байн үгүйсгэж байдаг Ираны удирдлаг цөмийн бөмбөг бүтээж буйд эргэлздэггүй гэж Нетаньяху мэдэгдэв.

Иран ураны баяжуулалтаа атомын бөмбөг бүтээхэд хангалттай 70 хувьд хүргэсэн гэсэн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээг тэрээр иш татсан байв. Хавар хамгийн сүлч гэхэд 2013 оны зун гэхэд Иранд цөмийн бөмбөг бүтээх хэдэн сар эсвэл хэдэн долоо хоног үлдсэн байна гэж тэр өөрийн дүгнэлтийг хэллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн ба Герман зэрэг зургаан хэлэлцээр явуулагч орнууд Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны асуудлыг зохицуулахад улам идэвхтэй дипломат хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн байна. Есдүгээр сарын 27-нд тэд уулзахдаа өнөөг хүртэл Ираны асуудалд нааштай дэвшил гараагүйг  хэлэв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж