Өчигдөр өглөө АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод сургуулийн автобус суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас азаар хүний амь нас хохироогүй ч сургуулийн автобус зам дээр онхолдож, дотор нь сууж явсан дунд сургуулийн 47 сурагч гэмтэж бэртсэн байна. Сурагчдыг бүгдийг нь ойролцоох эмнэлгүүдэд хүргэжээ. Мөн сургуулийн автобустай мөргөлдсөн автомашинд гурван оюутан зорчиж явсан бөгөөд тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Б.АНХТУЯА