Виз олгох журмын талаар уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Виз олгох журмын талаар уулзалт хийнэ

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро нар өнгөрсөн пүрэв гаригт уулзсан юм. Энэ үеэр Элчин сайд Ли Тэ Ро иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс тус ЭСЯ-наас БНСУ-ын виз авахад шаардлагатай баримт бичгийн тоог цөөрүүлэх, виз олгох хугацааг багасгаж, ажлын долоон өдөр олгох зэргээр тодорхой ажлуудыг 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

Харин дэд сайд Д.Ганхуяг визийн нөхцөлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болох гэж байгаатай холбогдуулан ГХЯ-ны Консулын газар, БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн удирдлагын түвшинд виз олгох журмын талаар ажил хэргийн уулзалт зохион байгуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж