Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн амралтын өдрүүдэд цувралаар орон орны соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр дуурийн эх орон болсон Италийн амьдралыг “амтлуулсан” тэд энэ удаа буюу өчигдрөөс эхлэн Солонгосын соёлоор амьсгалж байна. Солонгосын соёлын өдөр өчигдөр кино үзвэрээр эхэлж, БНСУ-ын “Папа” дэлгэцийн бүтээлийг үнэгүй толилуулсан байна. Тэгвэл өнөөдөр тус соёлын өдрийн хүрээнд олон сюрприз дэлгэхээр зэхжээ.
Та өнөөдөр паркийг зорин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын сэдэвт гэрэл зэргийн үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна Солонгос хоолны болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд саатаж, Солонгосын үндэсний хөгжмийг тоглолт сонирхон, таеквондогийн үзүүлэх тоглолт үзэж болох нь.
Г.ДАША