Гиннест бүртгүүлсний ойн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Гиннест бүртгүүлсний ойн барилдаан болно

Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд 6016 бөх Монгол орны өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Монгол бөхөө Гиннесд бүртгүүлэх барилдаанд зодоглосон билээ. Энэхүү түүхэн үйл явдлын нэг жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан маргааш буюу есдүгээр сарын 30-ны өдрийн 14.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох юм байна. 

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж