Гишүүд чуулганы хуралдаанд бэлтгэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Гишүүд чуулганы хуралдаанд бэлтгэж эхэлжээ

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөснөөс хойш багагүй хугацаа өнгөрч цөөнгүй гишүүн гадаадад болон орон нутагт ажиллаж байгаа юм байна.
Шинэ долоо хоногийн ажлын анхны өдөр УИХ-ын намрын чуулганы нээлт болно. Түүнтэй холбогдуулан хол яваа эрхэм гишүүдэд энэ амралтын өдрүүдэд багтан нийслэлд ирсэн байхыг УИХ-ын удирдлагын зүгээс үүрэг болгожээ. Өчигдрийн буюу баасан гаригийн байдлаар нийт 71 гишүүний 80 орчим хувь нь нийслэлд байгаа гэсэн ирцийн мэдээ гарсан байна.

Гишүүдийн түрүүч Төрийн ордон дахь албан өрөөддөө ирж, намрын чуулганы бэлтгэлээ базааж эхэлжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж