Холливудын нэрт жүжигчин Жон Траволта өөрийнх нь нэр хүндийг гутаан доромжилсон Нью-Йоркийн нэгэн сэтгүүлийг шүүхэд өгсөн хэрэг өчигдөр дуусгавар болжээ. Уг сэтгүүлд түүнийг ижил хүйстэн, бэлгийн гаж зан үйлтэй гэх мэтээр энэ оны хоёрдугаар сарын дугаартаа бичсэн юм. Жон Траволта болон түүний өмгөөлөгч нар өөрийнх нь талаар таагүй зүйл нийтэлсэн гэх дээрх мэдээллийг ор үндэслэлгүй, утгагүй зүйл хэмээн мэдэгдсэн бол Лос-Анжеласын шүүх Траволтагийн талд хэргийг шийдвэрлэжээ. Шүүхээс үндэслэлгүй мэдээлэл нийтэлж, бусдын нэр хүндэд халдсан хэмээн сэтгүүлийн удирдлагыг буруутгасан байна. Өдгөө 58 настай Траволта 1991 оноос хойш эхнэр Келли Пэрестонтойгоо амьдарч байгаа бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй юм.
Э.АНХТУЯА