Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт болов

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт болов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНСУ-ын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг /KOSHA/”-тай хамтран “БНСУ–ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоо” сэдэвт сургалтыг есдүгээр сарын 24-26-ны өдөр зохион байгуулжээ.

Сургалтад МХЕГ, НМХГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байцаагч, аж ахуйн нэгж байгууллагын ХААБ-ын инженер зэрэг хүмүүс хамрагдсан бөгөөд БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжууд, сургалтын системттэй танилцаж, манай орны нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөрийн загварчлал боловсруулах зэргээр сургалтад оролцсон байна. Мөн МХЕГ-ын Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг, зөвлөгөө өгөн цаашид хамтран ажиллах тухай болон БНСУ-ын хөдөлмөрийн нөхцөлийг шалгахад хэрэглэгдэг багаж, тоног төхөөрөмж, лабораторийн шинжилгээ, тус агентлагаас хийгддэг төрөл бүрийн баталгаажилтын асуудлаар МХЕГ-ын удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй мэдээлэл солилцон уулзсан байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж