Сангийн сайд байсан Пеер Штайнбрюк (Peer Steinbrёck) намынхаа нэр дэвшигч болно гэдгийг ГСДН-ын дарга Зигмар Габриэль (Sigmar Gabriel) Билд сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Намын захиргааны ээлжит бус хурлаар Штайнбрюкийн нэрийг аравдугаар сарын 1-нд дэвшүүлэх гэнэ. Бундестаг дахь намын жигүүрийн дарга Франк-Вальтер Штайнмайер (Frank-Walter Steinmeier) нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ долоо хоногийн өмнө хэлжээ. Гэхдээ ГСДН-ын албан ёсны мэдээлэл хийгдээгүй байна. Социал демократууд канцлерийн суудалд нэр дэвшигчээ ирэх жилийн эхээр зарлана гэсэн төлөвлөгөө өмнө нь байлаа. Нэр дэвшихээр магадлалтай Габриэль, Штайнбрюк эсвэл Штайнмайер гуравын хэн нэг нэь нэрээ татахаар болбол нэр дэвшигчийг хурдан зарлана гэж байсныг Reuters тодруулсан байлаа.
Бундестагийн ирэх сонгууль 2013 оны намар болох бөгөөд Христийн ардчилсан холбооны канцлер Ангела Меркель (Angela Merkel) суудлынхаа төлөө дахин өрсөлдөхөөр шийдсэн байна.