ЭСЯ-нд ирсэн захидал анхаарал татав

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

ЭСЯ-нд ирсэн захидал анхаарал татав

Токио хот дахь Хятадын Элчин сайдын яаманд винтов бууны сумтай /Гэхдээ яг сум байсан эсэх нь тодорхой бус байна/ захидал иржээ. Захидалд ерөнхий сайд Ешихико Нодагийн нэрийг бичсэн байсан гэнэ. Хятадын мэдээллийн интернэт төвийн  (China.org.cn) тодруулснаар, захидлыг 27-ны өдрийн пүрэв гаригт яаманд хүргэсэн ба захидлын хамт сумтай төстэй зүйл хүлээж авсан хэмээн Элчин сайдын яамны албан мэдээлэлд дурьджээ. Японы ерөнхий сайдын албанаас тэр захидалд хамаагүй гэдгээ хэлэхдээ яг энэ хэрхэгт хэрхэн хандаж буй талаараа тодруулсангүй. Газар нутгийн маргаантай байгаа хэсэг арлуудаас болоод хоёр орны харилцаа сайнгүй байгаа ийм үед “сум”-тай захидал Элчингийн хаягаар ирсэн нь анхаарал татаж байна. 

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж