Яруу найрагчдын уншлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Яруу найрагчдын уншлага эхэллээ

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхийн нийтийг хамарсан яруу найргийн томоохон үйл явдал өнөөдөр дэлхий даяар өрнөж байна. Дэлхийн олон улс орныг хамарсан энэ хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилсан аж.  Өнөөдөр дэлхийн 106 оронд зэрэг болж буй тус яруу найрагчдын уншлага Монголд ч мөн үргэлжилж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Боловсролын их сургууль дээр яруу найрагчдын уншлага эхлээд байна. Г.Мэнд-Ооёо, Г.Мөнхцэцэг, Дарь.Сүхбаатар, Л.Нямаа, О.Цэнд-Аюуш зэрэг найрагчид МУБИС-ийн уншлагад оролцож байна.  Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт уг уншлага мөн болж байгаа бөгөөд яруу найрагч Б.Амартайван, Ай.Төмөр-Очир нарын найрагчид уригджээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж