“Гурван охин” хамтлагийнхан дахин нэрээ солих тал дээр эргэлзэх болжээ. Тиймээс фейсбүүк дэх хамтлагийнхаа албан ёсны фен хуудсаар дамжуулан санал асуулга өрнүүлсэн байна. Тэд рок, поп хамтлагууд нэрээ өөрчилдөг шиг фенүүдээсээ “Гурав” гэдэг хамтлагийн эхний нэрээ авч үлдсэн “Гурван талст”, “Гурван сарнай” зэрэг хувилбаруудыг санал болгожээ. Харин тэдний санал асуулгын дор 100 гаруй санал ирсний дийлэнх нь нэрээ хэвээр нь үлдээсэн нь дээр хэмээн бичжээ. Тиймээс “Гурван охин” хамтлагийнхан дээрх саналуудад дүгнэлт хийн, нэрээ солих асуудлаа түр хойш тавьсан байна.
Г.ДАША