
Хэдийгээр МХБХ-ын цомын тэмцээн болон “Нийслэл лиг” тэмцээний аваргаар “Эрчим” баг шалгарсан ч өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдаж буй МХБХ-ны “Супер цом”-ийн төлөө “Эрчим” клуб дээрх тэмцээний дэд аварга “Хасын хүлгүүд” багтай хүч үзэхээр болсон. “Супер цом”-ын төлөөх тоглолт маргааш (09.30) 12.00 цагаас Дулааны IV цахилгаан станцын урд байрлах “Эрчим” клубын ногоон талбай болно.
“СУПЕР ЦОМ”-ын эзэн болсон баг улсаа төлөөлөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President Cup” тэмцээнд оролцох билээ.
Ч.БОЛОР