Хөрөнгө хайрлаагүй татаасаар дэмжигдсэн сэргээгдэх эрчим хүч ХБНГУ-ын зах зээлийн өрсөлдөөний нөхцлийг өөрчилж байна. Тиймээс Оросын “Газпром” Германы цахилгаан станцуудын зүгээр хийн нийлүүлэлтийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж найдсаны хэрэгүй болж байна.
Өнгөрсөн жилийн хавар Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын ослын дараа Германы Засгийн газар атомын эрчим хүчнийхээ хаалтыг яарсан нь Европын тэр том эдийн засаг ойрын жилүүдэд өөрийгөө хэрхэн цахилгаанаар хангах вэ гэсэн маргааныг Германы ажил хэрэгч хүмүүс ба шинжээчдийн хүрээнд ихээхэн маргааныг гаргасан билээ.
"Алтан зуун" эхэлж чадалгүй төгсөв
Яг тэр цагаар байгалийн хийний “алтан зуун” хэлж байна гэсэн яриа гарч ирсэн байлаа. Энэ экологийн харьцангуй цэвэр түлшээр ажиллах цахилгаан станцууд тийм эрс хувиралтай гэгдэх салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөгч болно хэмээн тунхаглагдсан байлаа. Тийм нөхцөлд Оросын экспортлогч "Газпром" Германы эрчим хүчний RWE компанитай хийн цахилгаан станц барих хэлэлцээрээ эхэлсэн юм. Гэтэл жил хагас ч бололгүй Германы мэргэжлийн хүрээний яриа маргаан өөрчлөгдөж эхлэв. Кёльн хотноо есдүгээр сарын 25-нд нээгдсэн жил тутмын EWI / F.A.Z.- Energietagung бага хурлаар Германы эрчим хүчний ирээдүйн төрхийн талаар яригдсан ба тэнд эрчим хүчний хомсдол болон хийн цахилгаан станц барих тухай яриа гуравт биш юм аа гэхэд хоёрдугаарт тавигдсан байв.
Германы эрчим хүч сэргээгдэх эх сурвалжид шилжиж байна
Нийт эрчим хүч үйлдвэрлэлтэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь:
Цэнхэр нь өмнөх чиг хандлага (өнөөдрийн байдлаар 25%)
Улаан нь урьдчилсан дүгнэлт
Ногоон нь Засгийн газрын зорилт (Засгийн газрын зорилт-2050 он гэхэд 80% ба хамгийн багаар тавигдсан зорилт нь 35%)
Шар нь өөдрөг хувилбараар
Эх сурвалж: BMU, BEE, SPU8 DW/ 2012 оны наймдугаар сарын байдлаар
Үүний оронд бараг 300 орчим эрдэмтэд, улстөрчид, мэргэжилтнүүд Засгийн газрын татаасаар угжигдан эрчимтэй өсч буй сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн хэрэглэгчдэд хэрхэн хямд хүргэх мөн түүнийг хэрхэн удирдлагад оруулах талаар ярилцлаа. Засгийн газар ба зах зээл хоёрын аль нь энэ үйл явцыг зохицуулан удирдах вэ? Ямар замаар яван үндэсний эрчим хүчийг бэхжүүлэх эсвэл шууд нийт Европын шийдвэрт хамрагдах уу? Бага хурал дээр яригдсанаас харвал эдгээр асуудлууд Германы хувьд чухал үүрэгтэй болж байна.
Ийнхүү санаа бодол эрс өөрчлөгдөж эхэлсэн нь сэргээгдэх эрчим хүчний өсөлт газар авч байгаатай холбоотой. Хэрэв 2011 онд нар, салхи мөн биологи, усны нцөөцөөр үйлдвэрлэгдсэн эрчим хүч Германы цахилгааны хэрэглээний 20 хувийг эзэлж байсан бол одоо тэр нь 25 хувь хүртэл өслөө. “Ногоон эрчим хүч” Германы сүлжээнд тэргүүлэх үүрэгтэй болсон учраас хийн цахилгаан станцууд зогсонги байдалд орж байна.
Үүнийг эрчим хүчний RWE компанийн захирал Леонард Бирнбаум (Leonhard Birnbaum) DW агентлагт ярихдаа батлан “Газпромтай” хэдэн сар хэлэлцээр хийсний эцэст хийн хамтарсан компани байгуулах санаанаас татгалзсан гэсэн байв.
Хийн цахилгаан станцууд бүрэн ачаалалгүй байгааг тэр “сэргээгдэх эрчим хүчний эх сурвалж өндөр татаасаар зах зээлд түрэн орж ирж буйгаар” тайлбарлав. Үр дүнд нь хийн станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл зориулсан цаг хугацаа нь ашигтай ажиллахад хангалтгүй болоод ирлээ гэж Бирнбаум тэмдэглэв.
Энэ нь ойрын ирээдүйд өөрчлөгдөх үү гэдэг нь огт ойлгомжгүй болж байна. Бага хурал дээр ярьсан Холбооны сүлжээний агентлагийн (Bundesnetzagentur) эрчим хүчний зохицуулалтын албаны тэргүүн Ахим Церрес, “хэдий чинээ цаашилна төдий чинээ их эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжаас үйлдвэрлэх болно” гэсэн юм. Церрерийн хэлснээр улс эрчим хүчний компаниудад ямар нэгэн тохиолдолд хийн цахилгаан станцуудыг нөөцөнд байлгах үүрэг өгөх гэнэ. Тэдэнд үйлдвэрлэлийн зардлыг нь улсаас өгч байх бөгөөд харин ашиг олох талаар энд тооцогдоогүй тэр сануулав.
Кёльнд болсон бага хурал
Үүнийхээ зэрэгцээ Ахим Церрес өнөөдөр Германд хүчин төгөлдөр байгаа сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг (EEG) хэвээр үлдээхгүй болсныг хүлээн зөвшөөрлөө. Хуулийн хуучнаар нь үлдээвэл “хэтэрхий их үнэтэй болно” гэж тэр анхааруулжээ. Түүнд тусгагдсан залуу салбарын татаас нь хэрэглэгчид “ногоон эрчим хүчний” сүлжээгээр цахилгаан авахдаа илүү төлбөр өгч байхаар заагдсан байгаа юм.
Тэгэхлээр ийм эрчим хүчийг ихээхэн хэрэглэхэд гэрийн аж ахуй ба бизнест улам өндөр төлбөр өгөх хэрэгтэй болох ёстой. Цахилгаан их хэрэглэх салбарт хөнгөлөлт үзүүлсэн байгаа ч энэ нь Засгийн газар хэтэрхий ихээр эрчим хүчний зах зээлд оролцсон хэрэг болж байна. Хуралд оролцогёод Засгийн газрын оролцоог их болсон гэж үзэв.
Ийм нөхцөлд бизнес хөрөнгө оруулалт хийхээс татгалзах болно. Орчин үеийн өндөр үр дүнтэй хийн станц барьж байгуулахад ч хөрөнгө орохгүй. Тиймээс цахилгааны үнийн бүрдэлт нь Германд тодорхой хэмжээний ирээдүйг агуулсан байна. Одоо бол хамгийн чухал эх сурвалж нь салхи болж байна. Тийм ч учраас ойрын ирээдүйд Германы эрчим хүчний салбараас хийн эрэлт гарахгүй ажээ. Хэзээ юу болохыг хэн нэгэн хэлж зүрхлэнэ гэж үү, одоо?