“Гоолингоо” дуулалт жүжиг тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

“Гоолингоо” дуулалт жүжиг тайзнаа амилна

“Улаанбаатар” чуулгын тайзнаа ирэх аравдугаар сарын 10-нд “Гоолингоо” дуулалт жүжиг нээлтээ хийх гэж байна. Тус жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, зохиолч С.Баярсайхан бичиж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажиллажээ. “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд Цагдаагийн ерөхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нар тоглох юм байна. Мөн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Б.Батболд, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, М.Анхтуяа, Ж.Буянтогтох нар болон “Улаанбаатар” чуулгын үндэсний хөгжмийн их найрлын уран бүтээлчид оролцон тоглох нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж