Тайландын босогчдын удирдагч нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Тайландын босогчдын удирдагч нас барлаа

Дөрвөн өдрийн тэмцлийн дараа Тайландын Бангкок хот өмнөхөөсөө танигдахын аргагүй болоод байна. Өнөө өглөөний 09 цаг 20 минутын үед /Монголын цагаар өглөөний 10 цагийн үед/ босогчдын толгойлогч, генерал Khattiya Sawasdipol “Vachira Hospital” эмнэлэгт нас барлаа. Түүнийг мэргэн буучийн суманд буудуулсан шархнаасаа болж нас барлаа хэмээн эмч нар мэдэгдэж байна. Цэргүүд, жагсагчид хоорондын тэмцэл хурцадсанаас болж өнгөрсөн пүрэв гаригаас хойш 35 гаруй хүн нас бараад байна гэж “CNN” агентлаг мэдээлж байна. Амь үрэгдэгсдийн тоо огцом өсч байгаад бид маш их санаа зовж байна гэж “Human Rights Watch” байгууллагын Ази-номхон далайн салбарын захирал Phil Robertson ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж