Тэгвэл, “100 мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” Монгол Улс дахь яруу найргийн уншлагын нээлтийн ажиллагаа өчигдөр (09.28) “Түгээмэл” дээд сургуулийн хурлын танхимд болсон юм. Нээлтийн ажиллагаанд яруу найрагч, доктор Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, “Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Лхамноржмаа, энэ жилийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” найргийн наадмын эзэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюуш болон яруу найрагч, оюутан залуус хүрэлцэн ирж, шүлгэн хур буулгасан.
Өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийн 96 орны 550 хот, суурины 700 гаруй газарт яруу найраг унших өдөрлөгийг зохион явуулж байжээ. Энэ жилийн хувьд дэлхийн 106 оронд энэхүү үйл ажиллагаа зэрэг эхэлж байгаа бөгөөд манай улсын хувьд МЗЭ, МЧЗЭ, МҮОНРТ, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, МУБИС болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр, Чойболсан хот, Дорноговь аймаг зэрэг олон газар энэхүү үйл ажиллагаа өрнөх юм.
МОНГОЛ УЛСАД БОЛОХ ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГУУД
Есдүгээр сарын 29-нд болох уншлагын хөтөлбөрийг танилцуулья.
Монголын Үндэсний Радио, Ц.Бавуудорж
29-нд МҮОНРТ
Монгол Улсын боловсролын их сургууль, Ц.Өнөрбаян
29-нд 12 цагаас, МУБИС –н 1-р байр
Чойбалсан хот, Ц.Жамбалгарав
29-нд Төв номын санд, 11 цагт
Цагаан далбааны өдөр – чөлөөт уншлага
Их Монгол дээд сургууль, П.Батхуяг
Түгээмэл дээд сургууль, Ү.Хүрэлбаатар
29-нд 14 цагт Түгээмэл дээд сургуулийн хурлын заал
Монголын Чөлөөт Зохиолчдын Эвлэл, П.Нямлхагва
29-нд 14 цагт Улаанбаатар их сургуулийн хурлын заал
Ховд хот, Б.Золбаяр
29-нд 11 цагт, Явуугийн цэцэрлэгт
Сайншанд, Г.Цагаандэрэм
29-нд 14 цагт Түүхийн музей
Баруун – Урт хот, С.Амартайван
29-ны 14 цагт, Жаахан шарга театрт
Их Засаг, Л.Нямаа
29-нд 14 цагаас
Улиастай хот, Батсайхан
29-нд 14 цагаас
Гурван эрдэнэ дээд сургууль, Ч.Жачин
29-нд 11 цагаас
Шинэ Монгол радио Г.Сонинбаяр
29-нд 15 цагаас 30 минутын уншлага
Их Засаг, Л.Нямаа
29нд 15 цагт, Чингис СОСЭ