Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм дулаан байна


2012 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2012 оны 9 дугээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд төвийн нутгийн зарим газраар, 1-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 3-нд баруун зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 30-нд зарим газраар, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж