2.1 сая ам.долларт багтаж буй WTA-н цуврал болох “Toray Pan Pacific Open” тэмцээн Японы Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээний хагас шигшээгийн тоглолт өнөөдөр болж шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо.
Тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон Польшийн Агнешка Радваньска Германы Анжелья Керберийг 6:1, 6:1-ээр, ОХУ-ын Надия Петрова (17) наймд эрэмбэлэгдсэн Австралийн Саманта Стосурыг 6:4, 6:2-оор буулган авснаар шигшээд шалгараад байна. 1984 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний 29 дэх аварга маргааш тодорно.
Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР