Охиныхоо бэлгийн чиг хандлагыг өөрчлөхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Охиныхоо бэлгийн чиг хандлагыг өөрчлөхийг хүсчээ

Хонгконгийн тэрбумтан Cecil Chao Sze-tsung лесби охиных нь бэлгийн чиг хандлагыг өөрчилж чадах ямар ч эр хүнд 40 сая фунт стерлинг амлажээ. Охин нь эцгийнхээ энэ хачирхалтай мэдэгдэлд доогтой гэгч нь инээсэн гэнэ. Нэгэнт өнгөрсөн хэдий ч дэлхийн өнцөг булан бүрээс эрчүүд амьдралыг нь өөрчилж чадахуйц 40 сая фунтын төлөө Хонгконгт очсон гэнэ. Тэрбумтан Cecil Chao Sze-tsung-ны лесби охин долоон жил үерхсэн найз бүсгүйтэйгээ саяхан Парист хуримаа хийсэн боловч эцэг нь лесби хуримыг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй түүнд жинхэнэ нөхөр хайж эхэлжээ. Cecil Chao Sze-tsung охиноо Азийн уламжлалт заншлын дагуу гэрлүүлэхийг хүсч байгаа аж.

Түүний охин 33 настай Gigi Chao Манчестерын их сургуулийн төгсөх курсийн оюутан бөгөөд 40 сая фунт буюу 500 сая хонгконг долларыг татгалзахын аргагүй сонирхолтой санал гэжээ. Бүсгүйн хэлснээр түүнтэй танилцахыг хүссэн эрчүүдийн урт дараалал үүсч, Африкийн Этиоп, АНУ, Өмнөд Африк, Турк, Португаль зэрэг газар газрын эрчүүд очсон аж. Тэдний дунд ижил хүйстэн залуугаас авахуулаад дайны ахмад дайчин хүртэл байгаа гэнэ. Гэвч лесби охин нь хамтрагчаа аавынх нь худалдаж авах гэж буй ямар ч эр хүнээр солихгүй гэсэн гэнэ.

Харин учирч байсан бүсгүйчүүдийнх нь тоо 10 мянга хүрсэн гэх Хонгконгийн тэрбумтан 76 настай Chao охиныхоо лесби хамтрагчийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж