Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 283 ялтны 86560 цагийн ялыг зохих хяналтын дор эдлүүлснээр бодит биелэлт 90.6 хувьтай байна. Эд хөрөнгө хураах ял болон тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн ялын биелэлт 3.7 хувь, 11.4 хувиар тус тус өсч, бодит биелэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн дүн мэдээ гарчээ.
Иймээс “Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг харгалзан УЕПГ, ШШГЕГ-аас хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тухайн журмыг ойрын үед Хууль зүйн сайдаар батлуулахаар болжээ.