Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ардчиллын анхдагчдын нэг Д.Баттулга томилогдож, өнөөдөр их үдэд өмнөх дарга Д.Дорлигжаваас тамгаа гардаж авлаа. Шинэ ажлаа авсан түүнээс цөөн зүйлийг тодруулав.
-Та шинэ ажлаа юунаас эхлэх вэ?
-Шийдэх ёстой олон ажил бий. Тэр бүхэнтэй танилцаад ажилдаа орно доо. Эхлээд ажилтайгаа танилцъя.
-Хийхээр төлөвлөсөн ажил байна уу?
-Сая хэллээ, ажилтайгаа эхлээд танилцана гэж. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, нөгөөтэйгүүр сонгуулийн кампанийн үеэр Ерөнхийлөгчийн сонгогчдодоо өгсөн амлалтуудыг хэрэгжүүлэхэд Тамгын газрыг чиглүүлэх үүрэгтэй ажил шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын ажилтнуудыг нэгтгэж, удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаал. Тэр үүргээ л биелүүлнэ гэж бодож байна.
Д.ОЮУН