АНУ-д тэжээвэр нохой эзнээ барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

АНУ-д тэжээвэр нохой эзнээ барьжээ

АНУ-ын Оклахома хотод оршин суудаг 60 настай Нелли Дэвис гэгч эмэгтэй өөрийн тэжээвэр питбулл үүлдрийн нохойндоо бариулан амиа алдсан байдалтай гэрээсээ олджээ. Түүнийг орон нутгийн цагаар лхагва гаригт 11.30 цагийн орчимд үед зээ охин нь анх олж, цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар хэргийн газарт ирж, нохдыг амьтны торонд хийн, авч явахыг оролдох үед нэг нь тэдэн рүү дайрч, буудуулсан байна. Харин нөгөө нохойг Бурлесоны амьтны хяналтын газарт амь тариа хийн хороожээ. Одоогоор энэхүү хэрэгт Оклахома хотын цагдаагийн газрын хүн амины хэргийн мөрдөгчид ажиллаж байгаа юм байна. Нас дээр гарсан Нелли Дэвис  гэгч питбулл үүлдрийн хоёр том нохой тэжээдэг байсны нэг нь ийнхүү өөрийнх нь аминд халджээ.

АНУ-д тэжээвэр нохой нь эзэн рүүгээ халдсан иймэрхүү хэрэг цөөнгүй гардаг бөгөөд тэдгээр нохдыг амь тариа хийн хороодог байна. Өмнө нь энэ долоо хоногийн эхээр Техас мужид бас нэгэн айлын тэжээвэр питбулл нохой гурван сартай хүүг барьсан хэрэг гарсан юм. Тэрхүү нохой гэнэт орон дээрээ хэвтэж байсан нярай хүү рүү дайрч, түүнийг хазсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж