Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Алтны үнэ дэлхийн зах зээл дээр энэ оны найман сарын байдлаар унци тутамд 1.631.9 ам.долларт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар буурсан бол өнгөрсөн сарынхаас дөрвөн хувиар өсөөд байна. А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс энэ оны долоон сарын байдлаар 7.576 ам.доллар, цайрын үнэ 1.806 ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 18-20 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Зэсийн ханш өмнөх сарынхаас 0.1, цайрынх 2.4 хувиар чангарсан аж. Тэгвэл манай улсын нийт экспортод эзлэх ашигт малтмалын бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс огт өөрчлөгдсөнгүй. Эрдэс бүтээгдэхүүн нийт экспортын 90 хувийг дангаар эзэлсэн хэвээр байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт нь ашигт малтмалын экспортын 91 хувийг эзлэх аж. Өнгөрсөн найман сарын байдлаар экспортын өсөлтөд чулуун нүүрс, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефтийн бүтээгдэхүүн нөлөөлсөн хэдий ч чансаа ахисангүй. Харин ноос, ноолуурын бүтээгдэхүүний экспорт 10 хувиар өссөн бол бусад төрлийн бүтээгдэхүүний экспорт 18 хувиар буурчээ. Экспортын 23.4 сая ам.долларын жилийн өсөлт нь тоо хэмжээний жилийн өсөлтөөс шалтгаалж 276 хувиар өссөн бол үнийн дүнгийн бууралтаас шалтгаалж 176 хувиар буурсан байна. Ашигт малтмалын экспорт тоо хэмжээний өсөлтөөс шалтгаалж 274 хувиар өссөн хэдий ч үнийн бууралтаас шалтгаалж 174 хувиар буурчээ. Үүнээс чулуун нүүрс, төмрийн хүдэр гэсэн хоёр бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг өссөн нь нийт экспортыг 174 сая ам.доллараар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн ажээ.

Б.АЛТАЙ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MONGOLIANECONOMY.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж