Богд уулын араар автозам тавина

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Богд уулын араар автозам тавина

Яармагийн гүүрнээс зүүн тийш Богд уулын араар Богинын ам хүртэлх 3.5 км шороон замд ус зайлуулах таван төмөр бетон хоолой угсрахаар замын хөдөлгөөнийг маргаашнаас эхлэн ирэх аравдугаар сарын 29-нийг хүртэл нэг сарын хугацаанд хаахаар болжээ.

Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүрдэг нийт 17.6 км урттай энэ шороон замд буюу Богд уулын араар явах энэ хэсэгт долоон метр өргөнтэй хатуу хучилттай зам барихаар он дамжуулан “ЭСТО ХХК” гүйцэтгэх юм байна.

Д.ЖАРГАЛ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж