
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, аймгийн ИТХ болон “Хасагдах хэрэглээ” ТББ зэрэг байгууллагууд хамтран “Эрүүл амьдрал бидний сонголт” зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Архидан согтуурахтай тэмцэх талаар гарсан хууль тогтоомжийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хангалтгүй биелүүлж байгаагаас нийгэмд учирч буй хор уршгийг бууруулах, архи согтууруулах ундааны хэрэглээний төвшин, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны хэрэглээгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн нотолгоонд тулгуурласан зөвлөмж боловсруулах цаашид хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх зэрэг сэдвээр зөвлөлдсөн байна.
Э.САР