Хятадад олон нийтийн сүлжээ сайтууд, тэр дундаа Facebook, Twitter хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч буй талаар Лондонгийн “GlobalWebIndex” өнөөдөр мэдээлжээ. Учир нь “GlobalWebIndex”-ийн судалгаагаар Хятадад сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн олон хэрэглэгчтэй сүлжээ сайтаар Facebook шалгарсан байна. Facebook хэрэглэгчдийн тоо сүүлийн хоёр жилд 7.9 сая хэрэглэгчээр өсч одоогийн байдлаар 63.5 саяд хүрээд байгаа аж. Харин Twitter хэрэглэгчдийн тоо 2009 оноос хойш одоог хүртэл 35.5 саяд хүрээд байгаа юм байна. Түүнчлэн Хятадад дээрх хоёр сүлжээг хэрэглэгчдийн тоо ийнхүү хурдацтай хөгжихийн хажуугаар бусад жижиг олон нийтийн сүлжээ сайтуудын хэрэглэгчид ч мөн нэмэгдэж байгаа юм байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсад нийтдээ 513 сая хэрэглэгчид интернэтийн өдөр тутмын хэрэглэгчид болоод байгаа аж. Харин өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо дөнгөж 106.9 сая байсан бол ийнхүү өнөөдрийн байдлаар огцом өссөн үзүүлэлттэй гарчээ.
Э.Анхтуяа