БНСУ-ын Засаг захиргаа Сэжинд төвлөрч байна

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Засаг захиргаа Сэжинд төвлөрч байна

БНСУ-ын засаг захиргааны зарим байгууллага Сөүлээс урагш 150 км-ийн зайд байрлах Сэжин хотноо төвлөрч буйтай холбогдуулан тус улсад албан ажлаар зорчих төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүст дараах мэдээллийг хүргүүлж байна.

БНСУ-ын Засгийн газраас улс орныхоо бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, 10 гаруй сая оршин суугчтай нийслэлийн хүн амын бөөгнөрлийг багасгах, хөнгөвчлөх зорилгоор шат дараалсан төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Ерөнхий сайдын алба Сэжин хотод төвхнөсөн бол Санхүү, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Газар тээвэр зэрэг салбарын яамд, Шударга худалдааны хороо зэрэг байгууллага зэрэг газрууд ээлж дараалан шилжих юм.

Ингэснээр Сэжин хотод 16 яам, албад, 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулж, Засгийн газрын 10 мянга гаруй албан хаагч ажиллаж амьдрах аж. Харин Ерөнхийлөгчийн тамгын газар, Парламент, Гадаад харилцаа, худалдааны яам, Нэгдлийн болон Хууль зүйн яам нийслэл Сөүлд үлдэх юм байна. Сөүлээс Сэжин хот руу автобусаар явахад хоёр цаг шаардагдана гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж