Чуулганы нээлт 10.00 цагт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Чуулганы нээлт 10.00 цагт болно

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт аравдугаар сарын 1-ний өглөө 10.00 цагаас болох аж. Өмнөх чуулганы нээлтүүдийг ихэвчлэн морин цагаас буюу 11.00-12.00 цагийн үед хийдэг байсан бол УИХ-ын дарга З.Энхболд энэ намрын чуулганыг эрт эхлүүлэхээр болжээ.

УИХ-ын чуулганы хуралдаан зохион байгуулах албанаас намрын чуулганы нээлт дээр хэн хэн үг хэлэхийг тодруулахад УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж нээх бөгөөд өөр үг хэлэх хүн төлөвлөгдөөгүй байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн тааллаар чуулганы хуралдаанд оролцож мөн тааллаараа үг хэлдэг. Хэрэв Ерөнхийлөгч АНУ-аас ирж амжвал чуулганы нээлтэд оролцох бололтой.

Чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж