Тэгэхээр юуны түрүүнд блогоо нээх хэрэгтэй. Би өөрийнхөө блогийг анх wordpress.com дээр нээж байсан. Надад их таалагддаг, тиймээс одоо болтол маш сэтгэл хангалуун байгаа. Хэрвээ та блогоо wordpress дээр нээх хүсэлтэй бол www.wordpress.com руу ороод нээж болно.
Би энд Worpress дээр хэрхэн блогтой болох вэ тухай зааварчилсан сайт оллоо, ороод үзээрэй.
Эсвэл Хэрхэн ГОГО-д өөрийн блогтой болох вэ?
Posterous дээр блогоо нээх заавар
Банжиг блог гэх мэт гүүгл болон youtube дээр “блог нээх” эсвэл “хэрхэн өөрийн блогтой болох вэ” гээд хайгаад үзээрэй.
За ингээд блогоо сонгоод түүнийгээ нээсний дараагаар яах ёстой вэ гэдэг дээр маш энгийн хэдэн зөвлөмжийг оруулж байна.
Таны блог таны дуу хоолойг төлөөлөх ба та өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах, ижил сонирхолтой хүмүүстэй холбогдох давуу талтай байдаг. Тиймээс аль болох өөрийн оригинал бичээс, нийтлэл, видеогоо оруулж байвал маш сайн. Ингэснээр та өөрийгөө илүү ихээр хөгжүүлэх ба гүүгл болон бусад хайлтын системд ч гэсэн өөрийн блогоо дээгүүр гарч ирэх боломжийг бий болгодог.
Хэрвээ мэдээллээ ондоо газраас хуулбарлах тохиолдолд эх сурвалжийг заавал оруулах хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь бусдын бичээсийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэх нь оюуны өмчийг хулгайлж байгаатай ижилхэн. Харин эх сурвалжийг тавьсан тохиолдолд ихэнх хүмүүс дуртайяа зөвшөөрнө гэж бодож байна.
Блогийг уншигчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс өөрийн бичээсүүдийг бусдад хэрхэн түгээх вэ гэдэг тал дээр хэдхэн зөвлөмжийг энд бас орууллаа.
Мэдээж та өөрийн сонгосон сэдвээрээ цаашид мэргэших, амжилтанд хүрэх, өөрийгөө хөгжүүлэх, хүмүүст туслах, олны танил болох г.м. зорилготой байгаа байх. Тийм ч учраас та маш шургуу нухацтай байдлаар хандаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс таныг аль ч өнцгөөс харсан таны хийж байгаа зүйлийг харах боломжийг бусдад өгөх хэрэгтэй ба өөрөө ч гэсэн тэр байдлаар өөрийгөө харах хэрэгтэй.
Жнь: Хэрвээ та ирээдүйд зохиолч болох хүсэлтэй, блогоо цааш нь хөгжүүлж, ном бичих сонирхолтой байгаа бол таныг аль ч өнцгөөс харсан “ЗОХИОЛЧ” гэдгийг бусдад мэдүүлэх мөн өөрийгөө ч гэсэн зохиолч гэдэг нүдээр харж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Зүгээр нэг сонирхогчийн зүгээс юмаа хийж эхлэх биш үнэхээр мэргэжлийн түвшингээс бүхнийг харж эхлэх нь зөв болов уу.
Үүний тулд
1-рт: Ярь!
Хаа явсан газраа өөрийгөө хэн бэ, юу хийдэг вэ гэдгийг танилцуулж сурах. Өөрийгөө 2 янзаар танилцуулах чадвартай байх.
- Мэргэжлийн түвшинд өөрийгөө танилцуулах чадвартай байх.
- Мэргэжлийн бус түвшинд өөрийгөө танилцуулах чадвартай байх.
Тиймээс дараагийн уулзалт, үдэшлэг, нийллэг дээр очих үед, мөн албан байгууллагын үүдэнд, банкинд, хаа явсан газраа өөрийгөө сайхан танилцуулах дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй.
2-рт: Бич!
Орчин үед хүмүүстэй танилцах, холбогдох боломжтой газар бол сошиал медиа. Тиймээс таны ФЭЙСБҮҮК, ТВИТЕР, ГҮҮГЛ+, МЭССЭНЖЭР, СКАЙП … профайл юу гэж байна? Таны хийж байгаа зүйлийг илэрхийлж чадаж байна уу? Үгүй бол түүнийгээ засаж бичих.
Таны И-мэйл гарын үсэг юу гэж байна, гарын үсэг байхгүй бол түүнийгээ бич.
Тантай юугаар ч холбогдсон бай хамаагүй, та хэн бэ, юу хийдэг вэ гэдгийг илэрхийлж байх ёстой.
3-рт: Хий!
Энэ нь хамгийн чухал үе шат. Та юу хийх ёстой түүнийгээ хий! Блог дээрээ аль болох олон бичээс, нийтлэл, видео оруулах.
Би долоо хоногт нэг удаа бичээс оруулахыг хичээдэг. Хэрвээ та өдөр болгон оруулж чадвал маш сайн, үгүй бол долоо хоногт нэг, эсвэл сардаа 2, эсвэл нэг удаа тогтмол оруулж байх хэрэгтэй.
Тогтмол оруулах нь маш ач холбогдолтой. Яагаад гэвэл өөрөө хөгжинө, уншигчдыгаа шинэ мэдээллээр тогтмол хангана, мөн гүүглийн спайдеруудад ч гэсэн таны блогийг тогтмол хугацаанд кролдуулах зуршлыг бий болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны бичсэн шинэ нийтлэл болгоныг хайлтын системээр хурдан гаргах жишээтэй.
Тэгээд нэг л мэдэхэд хэсэг хугацааны дараа таны блог асар их мэдээллийн сантай болж, мөн та өөрөө ч гэсэн асар их хөгжсөн байхыг харах бизээ.
Хэрвээ та блог хөтлөх хүсэлгүй байгаа бол тэмдэглэл хөтлөж болно. Би ч гэсэн бас тэмдэглэл хөтөлдөг. Тэмдэглэл хөтөлдөг дэвтрээ би амжилтын дэвтэр гэж нэрлэдэг. Амжилтын дэвтэр дээрээ би бүх зүйлээ бичиж, тэмдэглэж, төлөвлөж, дүгнэдэг. Амжилтын дэвтэр маань намайг нэг газраа зогсоод байна уу эсвэл урагшилж байна уу, мөн нэг алдаагаа давтаад байна уу эсвэл алдаанаасаа суралцаж байна уу гэдгийг хэлж өгдөг.
Тиймээс би танд ч гэсэн АМЖИЛТЫН ДЭВТЭР-тэй болохыг санал болгож байна.
Та өөрийн дуу хоолойгоо бусдад хэрхэн хүргэж байна вэ гэдгийг танаас сонсох хүсэлтэй байгаа тул доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хэрвээ та блог нээх шийдвэрээ гаргаад нээсэн тохиолдолд буцаж орж ирж өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.
Үзэж, уншиж байгаа танд маш их баярлалаа!
©Ука Төмөр