
Энэ алхам нь Австралийн виз олгох системд хийгдэж буй томоохон өөрчлөлтийн нэг юм. Тус улсаас олгосон визтэй холбоотой бүх мэдээлэл нь цахим системд хадгалагддаг бөгөөд виз олголтын тухай мэдээллийг цахим шинэ системд үргэлжлүүлэн бүртгэнэ.
Австралид зорчих виз авсан Монгол Улсын иргэд тухайн визийн хүчинтэй хугацаа, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор “виз олгосон тухай зөвшөөрөл” буюу “grant letter” өгнө. Энэ нь тус иргэнд олгосон виз гэж ойлгож болохгүй юм. Мөн тухайн зорчигч нь Австралид зорчих визтэй эсэхийг олон улсын нислэгийн компаний зүгээс баталгаажуулан хянаж байх болно.
Австралийн Цагаачлал, иргэншлийн департаментын төлөөлөгчид саяхан Монгол Улсын төрийн зарим байгууллагууд болоод Монгол Улс руу нислэг үйлддэг олон улсын компаниудын төлөөлөлд зориулж визийн наадаг хуудасгүй зорчих шинэ журмын талаар сургалт явуулж, шаардлагатай мэдээлэл өгчээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны Цагаачлалын албаны immigration.beijing@dfat.gov.au цахим шуудангаар холбогдож, авах боломжтой гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.