“20 жил-20000 алхам” бидний бахархал

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

“20 жил-20000 алхам” бидний бахархал

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль 20 жилийнхээ ойг угтаж олон бүтээлч ажлыг өрнүүлээд байгаа билээ. Тухайлбал тус сургуулийн нийт ажилтан, албан хаагчид болон багш сурагчдын бие бялдрыг хөгжүүлж, экологийн боловсрол олгох зорилготой “20 жил-20000 алхам” явган аяллыг есдүгээр сарын 22-нд зохион явууллаа. Цэнгэг агаарт үр бүтээлтэй амарч, үлгэрлэх чадвараараа бусдыгаа хошуучилсан энэхүү арга хэмжээнд тус сургуулийн 10-11 дүгээр ангийн 347 сурагч болон 65 багш ажилтан оролцсон.Явган аяллын цуваа энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төрөл бүрийн тэмцээнээр өрсөлдөхийн хажуугаар цэцэрлэгийг бохирдуулж буй 2,5 тонн хур хогийг цэвэрлэж, үйлчилгээний ажилчдад нь тусласан юм.

“20 жил-20000 алхам”-ын хүрээнд хамтдаа аялж, чадах зүйлээрээ тусалсан жолооч, Замын цагдаагийн газар болон ҮЦХ-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.


Ц.ХАНХӨХИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж