Холливудын экс-хосууд болох Том Круз, Кейти Холмс нарын зургаан настай охин Сури хэдийнэ хоёр дахь хэлээ сураад эхэлчихсэн гэнэ. Аав, ээж нь хайртай охиноо хятад хэл сургахаар Манхэттен дэх 40 мянган ам.долларын төлбөртэй хэлний сургалтад явуулж эхэлсэн байна.
Сури хятад хэлний сургалтад хамрагдаж буй тухай мэдээлэл RadarOnline сайтад гарсан бөгөөд түүнд Суригийн хичээлд хятад хэлээс гадна тус улсын соёлын талаарх хичээл гардаг тухай бичжээ. Дэлхий нийтэд нийгмийн бүхий л салбарт Хятадын зах зээл хүч түрэн орж ирбуй энэ үед тус улсын хэл, соёлд суралцагсдын тоо жил ирэх ирэх бүр нэмэгдэх болсон. Харин Холливудын хамгийн алдартай жүжигчид болох Том, Кейти нар салаад нэлээд хэдэн сарыг үдсэн ч хоёулаа охиныхоо боловсролд анхаарч, ийнхүү хятад хэлний сургалтад явуулж байгаа гэнэ. RadarOnline-д мэдээлснээр Кейти охиноо өдөр бүр хятад хэлнийх нь сургалтад хүргэж өгдөг аж.
Э.Анхтуяа