Шилдэг архитектуртай номын сангууд

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Шилдэг архитектуртай номын сангууд

“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг билээ. Тиймээс хүмүүс мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, орчлон ертөнцийн сонин хачин судлах, өнгөрсөн үеийн түүхээр аялах зэрэг олон шалтгаанаар төрөл бүрийн ном уншдаг. Мөн улс бүрт тэдгээр үнэт номнуудыг хадгалж, хүмүүст хүргэж байдаг өөрийн гэсэн онцлогтой номын сангууд байдаг. Харин тэдгээр номын сангуудыг архитекторын шийдлээр нь онцолж, шилдгийг шалгаруулбал:

  1. АНУ-ын Вашингтон Сиэтл хотын Төв номын сан: Тус номын сан нь өнгөлөг, орчин үеийн, чамин архитекторын шийдэлтэй. Энэ номын сангийн барилгын загварыг Голландын архитектор Рем Колхас болон Америкийн архитектор Жошуа Рамус нар хамтран хийж, 2004 онд ашиглалтанд оржээ. Уг номын санг Америкийн Архитекторын Хүрээлэнгээс АНУ-ын хамгийн сайхан 150 барилгын нэгээр нэрлэсэн байна. Мөн тус номын санд жил бүр  олон төрлийн дүрслэх урлагын үзэсгэлэн зохиогддог байна.
  2. Ирландын Дублин дахь Тринити коллежийн номын сан: Энэ номын сан нь Ирландын хамгийн эртний номын сангуудын нэг бөгөөд 1952 онд Английн I Элизабет хатан хааны санаачилгаар байгуулагдсан. Тус номын сангийн архитектурын шийдэл нь гайхамшигтайгаас гадна “Long Room” гэдэг нэрээр  алдаршсан дэлхийн хамгийн том номын сангийн танхимтай юм. Уг номын санд дэлхийд алдартай 200 мянга гаруй эртний номнууд хадгалагдаж байдаг. 
  3. АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод орших Калифорни Их Сургуулийн  Гейсель номын сан: Dr. Seuss нэрээрээ алдаршсанАмерикийн хүүхдийн номын зохиолч, яруу найрагч Тёодор Гейселийн нэрээр нэрлэгдсэн уг номын сан нь дэлхийн хамгийн орчин үеийн баригуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Уг номын сангийн загварыг гаргахад Америкийн архитектор Уильям Перьера голлох үүргийг гүйцэтгэсэн. Энэ номын санд үйлчлүүлэгчид оройн зоог барьж болдогоос гадна дуудлага худалдаа, нэр зохиолчдын онцгой ярилцлага зэрэг үйл ажиллагаанууд болдог. 
  4. Недерландын Делфт хотын Технологийн Их Сургуулийн номын сан: Уг номын сан нь 1997 онд баригдсан бөгөөд 862 мянга гаруй ном, 16 мянга гаруй сэтгүүлийн фондтой. Уг номын сан нь өвөрмөц архитекторын шийдэлтэй  бөгөөд газар доор байрладаг. Мөн энэ номын сан нь 5500 кв.метр талбай бүхий зүлгээр хучигдсан дээвэртэй учир гаднаасаа тогод шиг харагддаг. 
  5. Египетийн Александриа хотын номын сан: Уг номын санг 2300 орчим жилийн өмнө Македоны Александр хаан анхлан санаачлан байгуулж, хожим 2002 онд шинэчлэн засварласан. Энэ номын санд ном, хэвлэлээс гадна эртний эдлэл, гар бичмэлүүд байдаг бөгөөд олон төрлийн томоохон үзэсгэлэн зохион байгуулагддаг байна. 
  6. Германы Штуттгарт хотын номын сан: Уг номын сангийн барилга нь маш  өвөрмөц хийцтэй мөнгөлөг цагаан өнгийн барилгатай бөгөөд Солонгос гаралтай Yi Eun-young архитектур загварыг нь гаргасан. Эртний Ромын Пантеон барилгаас сана авсан дөрвөлжин хэлбэрийн бүтэцтэй. 
  7. Сингапурын Бишаны нийтийн номын сан: Уг номын сан Бишаны зүрхэнд оршдог 4000 кв.метр талбайтай номын сан юм. Энэ номын сангийн барилга нь сонирхолтой загвартай бөгөөд маш олон шилэн цонхтой.
Б.Анхтуяа







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж