Ангараг дээр ус байсныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Ангараг дээр ус байсныг тогтоожээ

Өнгөрсөн
зургадугаар сард Ангараг  дээр буусан “Сониуч” хөлөг энэ гариг дээр эрт
дээр цагт ус байсны ул мөрийг олжээ. Нэг тонн шахам жинтэй, супер
хөлгийг хэрэв хүн төрөлхтөн бүр эрт дээр үед Ангараг руу илгээсэн бол
газардахаас өмнө живэх байсан бололтой. Ангараг гариг дээр ажиглалт
явуулж, дэлхий рүү мэдээлэл дамжуулж буй “Сониуч” хөлөг усанд элэгдсэн
шинжтэй хайргатай газар олсон талаар хөлгийг  удирдаж буй ахлах эрдэмтэн
Жонн Гротзингер ярьсан байна. “Сониуч” хөлгийг удирдаж буй эрдэмтэд
өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Энэ хайрга бол Ангараг дээр ус
байсны баталгаа. Хайрга чулуунууд ингэтлээ элэгдсэн нь усны урсгал их
байсныг харуулж байгаа юм” гэжээ. Гэвч Ангараг дээрх хайргатай газар
салхи, усны урсгалын нөлөө хоёрын аль болоход эргэлзэж байсан ч салхинд
элэгдсэн гэхэд хэтэрхий том зай талбай эзэлсэн байсан тул усны урсгал
байсан гэж таамаглахад хүрчээ.

Гэвч
Ангараг гариг яг хэзээ устай гариг байсныг таамаглахад хэцүү бөгөөд
хэдэн мянга, магадгүй бүр хэдэн сая жилийн өмнө ч байж магадгүй хэмээн
эрдэмтэд ярьж байна.  Ангараг дээр амьдрал байж магадгүй гэдэг итгэл
найдвар судалгааг үргэлжлүүлж байгаа юм. Ус хэдийгээр амьдрал тэтгэгч
эрдэнэ боловч  хүн төрөлхтөнд эрчим хүчний нөөц, карбон ч гэсэн зайлшгүй
чухал хэрэгцээт зүйлс билээ. “Сониуч” хөлөг органик молекулуудыг
илрүүлж, шинжилдэг. Гэвч одоогоор Ангараг дээр амьдрал байгаа эсэх нь
тодорхойгүй байгаа юм. “Сониуч” хөлгийн дараагийн даалгавар нь дөрвөн
мянган метр орчим өндөр уулын давхаргыг шинжилж, органик молекулуудыг
олох аж.

2.6 тэрбум ам.долларын өртөгтэй “Сониуч” хөлөг хоёр
жилийн хугацаатай  даалгавар авсан. Гэвч өмнөх хөлгүүд бүгд тогтоосон
хугацаанаас илүү ажилласан байдаг. Сониучаас өмнө “The Spirit”,
“Opportunity” нэртэй хөлгүүд Ангараг дээр ажиглалт хийж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж