Гэвч Ангараг гариг яг хэзээ устай гариг байсныг таамаглахад хэцүү бөгөөд хэдэн мянга, магадгүй бүр хэдэн сая жилийн өмнө ч байж магадгүй хэмээн эрдэмтэд ярьж байна. Ангараг дээр амьдрал байж магадгүй гэдэг итгэл найдвар судалгааг үргэлжлүүлж байгаа юм. Ус хэдийгээр амьдрал тэтгэгч эрдэнэ боловч хүн төрөлхтөнд эрчим хүчний нөөц, карбон ч гэсэн зайлшгүй чухал хэрэгцээт зүйлс билээ. “Сониуч” хөлөг органик молекулуудыг илрүүлж, шинжилдэг. Гэвч одоогоор Ангараг дээр амьдрал байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. “Сониуч” хөлгийн дараагийн даалгавар нь дөрвөн мянган метр орчим өндөр уулын давхаргыг шинжилж, органик молекулуудыг олох аж.
2.6 тэрбум ам.долларын өртөгтэй “Сониуч” хөлөг хоёр жилийн хугацаатай даалгавар авсан. Гэвч өмнөх хөлгүүд бүгд тогтоосон хугацаанаас илүү ажилласан байдаг. Сониучаас өмнө “The Spirit”, “Opportunity” нэртэй хөлгүүд Ангараг дээр ажиглалт хийж байжээ.