Олон улсын жазз хөгжмийн фестиваль Монголд тун удахгүй эгшиглэх гэж байна. “Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг жазз хөгжмийн наадам ирэх аравдугаар сарын 2-ноос эхлэн дөрвөн өдөр үргэлжлэх юм. Зургаа дахь удаагаа болж буй уг наадмыг өмнө нь хоёр жилд тутамд зохион байгуулдаг байсан бол одоо жил бүр болж байх гэнэ.
Энэ удаагийн наадамд Австралийн дуучин, төгөлдөр хуурч Бонни Женсен, саксафонч Грахам Жесс, Францын лимбэчин Эмил Калм, “The Laurent maur” хамтлаг анх удаа оролцох бол Канадын дуучин Деб Расмуссен, Швейцарийн дуучин Элиан Амхерд нар өмнө нь тус наадамд уран бүтээлээ толилуулж байсан юм. “Их талын жазз” наадмын нээлт ирэх сарын 2-нд УДБЭТ-т болох юм. Наадмын оролцогчид энэ удаад Цэргийн дуу бүжгийн ансамбль, Хөгжим бүжгийн коллеж, “Лотус” өнчин хүүхдийн асрах газар, “Kempinski” зочид буудалд хандивын тоглолт хийж, сургалт явуулах нь ээ. Харин хаалтын тоглолт ирэх аравдугаар сарын 6-нд “Blue sky tower”-т эгшиглэх юм байна.
Г.Даша