“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэлэлцэнэ

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо /ҮХШХ/-ноос боловсруулсан “Зөгийн үүр” хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг маргааш Улаанбаатар зочид буудалд болох ажээ. Хэлэлцүүлэгт ҮХШХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ”Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагаас оролцох юм байна. Гадаад харилцааны яамнаас гаргасан багцаа тоогоор дэлхийн 60 гаруй оронд 200 орчим мянган монголчууд аж төрдөг байна. Тэдний хамгийн олон нь буюу 35 гаруй мянган хүн БНСУ-д, 30 гаруй мянган хүн АНУ-д ажиллаж амьдардаг ажээ. Харин Чехэд зургаан мянга орчим, Герман, Японд 4300-4500 монголчууд байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бүх хүмүүсийн сурч мэдсэн бүхнийг эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад татан оролцуулах үүднээс  “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд маргааш төрийн байгууллагуудын хүрээнд хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. Хилийн чанад дахь монголчуудыг хөтөлбөрт хэрхэн хамруулах талаар нарийвчлан ярилцахаар төлөвлөжээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж