Уул уурхайн компаниуд зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниуд зөвлөлдөж байна

“Уул уурхайн компаниуд, бичил уурхайчид болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр “Кемпински” зочид буудлын  “Алтай” танхимд болж байна. Зөвлөгөөнийг Уул уурхайн яамны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Баттулга даргалан явуулж байгаа ба нээлтийн ёслолд тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй,  Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн бичил уурхайн тасгийн дарга С.Ган-Очир, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхан, Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний захирал П.Үржинлхүндэв, Уул уурхайн Аврах албаны дарга Ц.Жанчив, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцов.

Зөвлөгөөнөөр Монгол Улс дахь хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа ба бичил уурхайн тухай “Өчигдөр ба өнөөдөр” баримтат кино үзүүлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “Уул уурхайн компаниуд, бичил уурхайчид болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөний төгсгөлд 16.00 цагт зөвлөмжийн төслийг хэлэлцэж, батлах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж