Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ

Канадын Страткона хотноо эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий эхний өдөр Монголын тамирчин Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр 51, 59 ба 67 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд 59 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Т.Мөнхтуяа хэдэн хормын өмнө хүрэл медалийн төлөө барилдаж, ялалт байгуулжээ. Тэрбээр медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй
барилдаж, 3-3, 4-2 харьцаатай өрсөлдөгчөө ялсан байна. Т.Мөнхтуяа эхний тойрогт Канадын бөх Мишель
Фаззариг 1-0, 0-1, 3-1 харьцаатай ялж, хоёрдугаар тойргийн барилдаанд
АНУ-ын тамирчин Лейф Эвелин Жейнсийг 3-0, 0-1, 3-1 онооны давуугаар
ялжээ. Удаахь барилдаанд Т.Мөнхтуяа Беларусийн бөх Залина Сидаковатай
таарч, 0-2, 0-1 харьцаатай хоёр үед ялагдсанаар хүрэл
медалийн төлөө барилдах болсон юм.

Мөн тэмцээний эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон Монголын
бусад тамирчдын тухайд 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаандаа
Польшийн бөх Роксана Марта Засинад 0-1, 3-0, 0-1 харьцаатай дийлдсэн.
Харин Польшийн тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул
Д.Отгонцэцэг дагах барилдаанд зодоглох боломжгүй болжээ.

Тэмцээний
67 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Баярзаяа мөн л эхний тойргийн барилдаанд
ялагдсанаар дэлхийн аваргыг орхижээ. ОХУ-ын бөх Ирина Богдановатай
таарсан манай тамирчин 1-0, 2-1 харьцаатай ялагдал хүлээсэн байна.

Харин өнөөдөр 55 ба 72 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд эдгээр жинд Монголын баг тамирчдаас Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Б.Одончимэг /72 кг/ нар барилдана. Хэсгийн барилдаан Монголын цагаар шөнө 01.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж