Дархан-Уул аймгийн ИТХ хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн ИТХ хуралдав

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болжээ. Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тав дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 15 дугаар хуралдааныг 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр хуралдуулж “Аймгийн 2012 оны төсөлт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн Дархан-Уул аймгийн сонгуулийн хороог байгуулж , бүрэлдэхүүнийг баталсан байна. Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ж.Баттулга нар ажиллах бол гишүүдээр Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Ганболд, Хуульзүйн хэлтэсийн мэргэжилтэн  Л.Алтанчимэг, Г.Энхсайхан, МХГ-ын мэргэжилтэн , хуулийн зөвлөх С.Туяа, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Батбаяр нар ажиллах гэнэ. Тэргүүлэгчдийн зүгээс аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль, заавар, журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг аймгийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болгосон байна. Улмаар Дархан-Уул аймаг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сум, багаас сонгогдох төлөөлөгчдийн тоог 33 гэж баталсан байна. Сумдын нийт төлөөлөгчдийн тоо 106 байх ба үүний 71 нь баг бүрээс, 35 нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох  аж.

Эх сурвалж: darkhan.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж