Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан юм. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Харин түүний олон жилийн дараа найруулсан тайзны бүтээл нь үзэгчдийг байлдан дагуулж, урлаг судлаачид, урлагийнхнаас өндөр үнэлгээ аваад байна. Жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг тоглосон нь үзэгчдийг татах бас нэгэн соронз болсон юм. Тайзнаа удаан хараагүй хайртай жүжигчнээ драмын жүжгийн дүрээр эргэн уулзсан үзэгчид сонгодог жүжигт ховсдуулж, хэдэнтээ үзэх болсон гэнэ шүү. Мөн жүжигчин Б.Навчаа, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжигт буюу драмны тайзнаа анх удаа өөрсдийгөө тэс өөр өнцгөөс харуулсан юм.
Та үхэл амьдралын зааг гэж байдагт итгэдэг үү, эсвэл эргэлздэг үү? Тэгвэл энэ жүжгээс хоёр ертөнцийн зааг дээр байрласан тэр л буудалд юу болдог, хүний амьдрал ямар үнэ цэнэтэйг мэдрээрэй.
Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд 1950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой ба УДЭТ-ын кассаар борлуулж байгаа юм. Өнөөдөр хаалтаа хийх “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжгээ амжаад үзээрэй.