
iExpander нэртэй энэхүү гэр нь iPhone-ийн боломжуудыг сайжруулах үүрэгтэйгээр бүтээгдсэн юм. Та iPhone-оо уг гэрт суулгаж өгснөөр таны iPhone 6.3 милиметрээр зузаарах боловч унах доргихоос найдвартай хамгаалагдах юм. Энэхүү гэр нь нэмэлт баттерейтай учир таны iPhone-ий цэнэгийг 2 дахин ихэсгэх боломжтой. Мөн уг гэр нь Микро SD карттай ба таны iPhone-ий хэмжээг 64GB Болтол нь өсгөх чадвартай аж.
Бас дээрээс нь энэхүү гэр нь таны iPhone-ий камерны чанарыг сайжруулаад зогсохгүй, LED гэрэлтэй бүтээгдсэн учир iPhone дээр зураг, бичлэг зэргийг илүү сайн харуулах боломжтой гэнэ.
Т.МӨНХТҮВШИН